Шүлэг,уран зохиол

2:40:01 PM
Афоризм|2|


Шууд л нэгэн зэрэг бүхнийг хийхийг оролдоно гэдэг юу ч хийхгүй л сууна гэсэн үг.
"Лихтенберг"

Биеэ хөдөлмөрөөс чөлөөлнө гэдэг гэмт хэрэг мөн.
"Лев Толстой"

Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог.
"Ибн-Сина"

Бурхан ч хүний сэтгэлээс гардаг
Буг ч хүний сэтгэлээс гардаг

Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна.
Жон Милль

Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.
Кристиан Боуви

Хүний уран сэтгэмжээс илүү эрх чөлөөтэй юм юу сан билээ?
Хьюм

Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.
Э.М.Капиев


Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.

Саади

Хүнийг уйлуулъя гэвэл өөрөө уйл.
Гораций

Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.
Низами

Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
П.Буаст

Олон дахин бодож ганц удаа шийдвэр гаргах нь зүйтэй.

Гай зовлонгийн өмнөөс ухарч болохгүй, харин түүний өөдөөс шулуухан явах хэрэгтэй.

Амьдарч байхдаа үхлийг хүсэх нь үхэх цаг болоход амьдралын тухай шаналдаг шиг хулчгар явдал болой.

Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй.

Ихийг мэдэхээс сайныг мэдэх нь чухал.

Зүрх сэтгэл бол агуу зүйлсийн хөшүүрэг мөн.

-Тэсвэргүй сул доройтнууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг.
Франц үг

Илүү их амжилтанд хүрэх чадвар хүн бүрт бий. Зөвхөн үүнийгээ л илрүүлэх хэрэгтэй.

Алт мөнгийг гангаар шалгадаг шиг хүмүүнийг магтаалаар сорино.
Соломон хаан

-Өөрийгөө бүү магт. Өрөөлд түүнийгээ даатга.

Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга
Админ: Админ | Түлхүүр үг: амьдрал, афоризм | Үнэлгээ: 1.0/1
Нийт Сэтгэгдэл: 0
Бүртгүүлж сэтгэгдэл бичнэ үү!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]