Мэдээлэл

10:21:16 PM
Архинд согтохгүй байх арга


Архи уухаасаа өмнө 10-15 минутын өмнө уу
Нүүрсэн эм гэж манайхан ярьж заншсан хар өнгөтэй идэвхжүүлсэн нүүрсээр хийсэн эм байдгийг та мэдэх үү? Энэ эмийг эмийн сангуудаас авч болохын. Яагаав нөгөө гэдэс өвдөхөд уудаг эм. Энэ эмийг ууснаар архины согтоох чадвар буурдаг. Архи уухаасаа 10-15 минутын өмнө 2-4 ширхэгийг уучих. Тэгвэл та ухаанаа алдтал согтохгүй гэнэ.

Шоудаж дууссан бол аяга сүү уугаад унт
Түүхий өндөг этанолын бодисуудыг цусанд орохоос хамгаалдаг гэнэ. Харин аль болох согтохгүй удаан тэвчих хэрэг гарвал төмсний нухаш идэх хэрэгтэй. Яагаад гэвэл, төмс бараг спиртийн 40%-ийг өөртөө шингээж чаддагийг эрдэмтэд нотолчихож. Та ууж байгаа архи дарснаасаа хоёр дахин их шингэн юм, өөрөөр хэлбэл ус уух хэрэгтэй. Мөн ууж байгаа үедээ алим, усан үзэм зэргээс татгалзаарай. Архи, исгэлэн жимс хоёр мэдээж яаж зохицох вэ дээ. Шоудаж баярлаж дууссан бол унтахынхаа өмнө нэг стакан сүү уугаарай. Ингэвэл өглөө сэрэхэд бүх төрлийн хортой бодисууд таны биеэс арилчихсан байх нь ээ.

Гарцаагүй байдалд ороод байвал
Алмагель гэдэг эм ч гэсэн архины согтоох чадварыг бууруулдаг байна. Архи ууж эхлэхээс өмнө 2-3 халбагыг уух хэрэгтэй. Магадгүй найр наадам сунжраад бас хажуу дах хүн чинь шахаад гарцаагүй байдалд ороод байвал алмагелиа 30 минутын зайтай бага багаар ууж болно. Ингэвэл таны согтуурал бусдад болон танд өөрт чинь ч мэдэгдэхгүй.

Хүмүүс тасарчихаад байхад л та суугаад байна гэж мэд
Хар будаа буюу овъёос, хүүхдийн каш маш их үр дүнтэй гэнэ. Архи хэрэглэхээсээ хагас буюу бүтэн цагийн өмнө нэг тавгийг халуунаар нь идэх хэрэгтэй. Ингэсэн байхад эргэн тойрны тань хүмүүс бүгд тасарчихаад байхад л та зүв зүгээр суугаад байна гэж мэд.

Улаан буудай
Улаан буудайн хивгийг нэг аяга буцалсан усанд хоолны нэг халбагаар хийж хутгаад халуунаар нь уух ч бас л нэг шилдэг аргын нэг аж. Түүнчлэн нашатырын спиртийг нэг аяга буцалсан усанд нэгээс хоёр дусаагаад уувал маргааш нь шартаж, түмпэн тэвэрч бас гоймон энээ тэрээ болохгүй амар гэнэ.

Юу уух нь зохимжтой юм бол
Хамгийн аюултай согтууруулах ундааны төрөлд коньяк, ром дарс, виски, ликёр ордог бол хамгийн аюултай хольц нь архи болон портвэйн, оргилуун дарс, вино болон шар айраг, вермут болон коньяк. Согтууруулах ундаа ууж байгаа хүнд зайлшгүй мэдэх гурван дүрэм байдаг. Үүнд, чихэрлэг зүйлсээр даруулахгүй байх, Градус хэтрүүлэхгүй байх, Нэг хундага дарсыг хоёр хундага цэвэр усаар даруулж уух гэсэн үндсэн дүрэм бас бий.
Админ: Админ | Түлхүүр үг: Архинд согтохгүй байх арга | Үнэлгээ: 0.0/0
Нийт Сэтгэгдэл: 0
Бүртгүүлж сэтгэгдэл бичнэ үү!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]