Хичээл

9:45:20 PM
Биологи - Биеийн эсийн хуваагдал буюу МИТОЗ хуваагдал



Энэ биологийн үзэгдэл бидний амьдралд хорм тутам явагддаг тул бид өсөж том болж байдаг энэхүү үзэгдэл нь олон үйл шат дамждаг билээ. Профаз(Prophase), метафаз(metaphase), анафаз(anaphase) , телофаз(telophase) юм.

Интерфаз(Interphase) буюу бэлтгэл үе

Профаз-Бөөмийн эзэлхүүн ихсэж бөөм дотор хроматидууд эрчлэгдэн мушгирч, богиносно, гэвч центромер үзэгдэхгүй. Центриоль эсийн хоёр туйл руу салж хоорондрр ээрүүдэн утаслагаар холбогдоно.Профазын төгсгөл (prometaphase)-д баамийн бүрхүүл уусаж хроматидууд цитоплазм дотор эмх замбараагүй оршино.

Метафаз-хроматидууд эрчлэгдэн мушгирч дээд хэмжээндээ хүрч центромер үзэгдэнэ. Хроматидууд эсийн төвд эмх замбараатай жагсаж центромерээрээ центриолийн ээрүүлэн утаслагаар холбогдоно. Энэ үед хромосомын хэлбэр хэмжээг судлахад хамгийн тохиромжтой.

Анафаз-Ээрүүлэн утаслагийн агшилтаар хроматидууд центромерээрээ салж эсийн туйл дээр очсон хроматид хромосом болно.

Телофаз-Хромосомын эрчлээс суларна. Энэ үед хромосом хроматин болно.

Кариокинез(kariokinesis)-Хроматиныг тойрон бөөмийн бүрхүүл үүснэ.

Ингээд 2 шинэ эс болон салахыг цитокинез(Cytokinesis) гэнэ.

За ингээд видеогоо үзээрэй их сонирхолтой шүү!!!...

Админ: D4rKn3ss | Түлхүүр үг: биеийн эсийн хуваагдал | Үнэлгээ: 5.0/2
Нийт Сэтгэгдэл: 3
Нэр: гншооьрх
Бичсэн: | Огноо: 2013-10-р сарын-27, 11:38:24 PM

:)
0 Spam
3
Нэр: saruuuul
Бичсэн: | Огноо: 2013-5-р сарын-23, 11:15:13 PM

saihan huuurhunn bn
0 Spam
2
Нэр: hulan
Бичсэн: | Огноо: 2011-1-р сарын-11, 10:08:44 PM

za uzii
0 Spam
1
Бүртгүүлж сэтгэгдэл бичнэ үү!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]