• u 0.0
    П.Дэлгэржаргал - Тэнгэр
    0


    Би хөмөрсөн сав биш.

    Би цэв цэнхэр ч биш.

    Би энд тэндгүй байдаг юм.

    Хүмүүс намайг тэнгэр гэдэг.


    Хараа сунган нүдээ билчээ. Миний орон зайд юм бүхэн байдаг юм. Үнэндээ тэнгэр гэдэг дэлгэн барьсан хадаг биш ээ. Тэнгэр гэдэг тэр чигээрээ Та л юм шүү дээ. Гэрэлтэй гэгээтэй үед цэлмэг байна гэлцдэг, гунигтай бодролтой үед минь бөөгнөрөн үүлшдэг гэлцдэг.

    2012-1-р сарын-05 | Үзсэн: 1230 | Төрөл: Шүлэг,уран зохиол

    u 3.0
    Хүү нь удахгүй очноо
    0

    Эх сурвалж www.enkhnaran.blogspot.com

    Бэлийн чулуу бяц атган өндөрлөг өөд өгсөж байна
    Бие сэтгэл минь саруулжин ухаажихыг юутай их хүснэм бэ
    Өндрийн өндөрт өргөсөн өргөл минь тэрээр
    Өөрийг минь төлөөлөх тэнгэрийн тулгатай хүйн холбоотой

    Алсаас хүрэнтэх уул толгод минь
    Орхисон шагай шиг сэтгэлд минь богтлоотой ч
    Амин зүрхээ даран даран нутгийн тэнгэрээ санагалзахуйд
    Орчлонд ганцхан одот тэнгэр нь зүрхэнд минь мэлмэрнээ

    Хүй орчлонгийн ус бүхэн адилхаан
    Хүлээх хэрэггүй ээ урагшил урагшил хэмээх шиг урсана
    Хонхон дуугаар хөлд орсон таанын үнэрт талдаа
    Хүү нь удахгүй очноо эх нутаг минь Та хүлээгээрэй

    Угтаад тосох өвгөд минь одсон ч
    Уучил үрээ,  би эргээд ирнээ эх орон таньдаа
    Утаатай гэртээ уйлж дуулах л гэж төрсөн юм би
    Ухаант ардынхаа дунд эрхлэн нялхамсах  л гэж Би монголдоо заяaсан юм аа

    2011-1-р сарын-19 | Үзсэн: 953 | Төрөл: Шүлэг,уран зохиол

    u 3.7
    0


    Уйтгар байсан ч чи хувцсаа тайлах шиг сал
    Уйлмаар байсан ч чи унтаад сэрэх шиг март
    Уумаар байсан ч чи унаад босох шиг сатаар
    Урамгүй болсон ч ухаан заагаад урагшил

    Инээмээр байсан ч чи хөмхий зуугаад тэс
    Ичмээр байсан ч чи зүрхээ чангалаад тайтгар
    Илд сугалах мөчийг гараа атгаад өнгөрөө
    Ирээд л буцах хорвоод хүн шиг амьдраад нөгч

    2010-12-р сарын-03 | Үзсэн: 800 | Төрөл: Шүлэг,уран зохиол

    u 1.0
    0


    Эрт урьд цагт нэгэн жирийн мөрөөдөмтгий бүсгүй байж гэнэ. Нэгэн өдөр байшингийнхаа гадаа нарлан сууж байтал түүний нүдний өмнө бурхан багшийн элч үзэгдэж гэнэ. Элч бүсгүйд хандаж "Та надад 3 хүслээ хэл" гэж гэнэ. Ийм зүйл насандаа үзээгүй бүсгүй гурван хүслээ бодож бодож:

    2010-11-р сарын-30 | Үзсэн: 1184 | Төрөл: Шүлэг,уран зохиол

    u 1.0
    0


    Баяр чадлийн ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
    Бага залуу xарагдаx тул тоглож наадаxад цаг гарга
    Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэxэд цаг гарга
    Оюун уxаан ундаршгүй тул уншиж мэдэxэд цаг гарга
    Үргэлжлэл..........

    2010-11-р сарын-28 | Үзсэн: 713 | Төрөл: Шүлэг,уран зохиол

    u 1.0
    0


    Өдөр бүр одоогоор үргэлжилдэг юм.
    Үдэш бүр маргаашийг эхлүүлдэг.

    2010-10-р сарын-17 | Үзсэн: 747 | Төрөл: Шүлэг,уран зохиол

    u 2.3
    0


    Зарим хүмүүсийн хэлсэн онч мэргэн үгсийг оруулж байна.

    2010-10-р сарын-16 | Үзсэн: 1210 | Төрөл: Шүлэг,уран зохиол