• Шүлэг,уран зохиол

    2:08:00 AM
    Aфоризм |1|




    Суут хүн гагцхүү эрх чөлөөний агаар дунд л уужим амьсгалж чадна.
    Жон Милль

    Сайхан сэтгэл бол хэлгүй хүмүүс ярьж чаддаг, дүлий хүмүүс сонсож чаддаг хэл билээ.
    Кристиан Боуви

    Хүний уран сэтгэмжээс илүү эрх чөлөөтэй юм юу сан билээ?
    Хьюм

    Хэл бол цахиур, үг бол оч юм. Нийлээд түймэр асааж мэднэ. Болгоомжтой ярьцгааж бай, та минь.
    Э.М.Капиев


    Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж ярь.

    Саади

    Хүнийг уйлуулъя гэвэл өөрөө уйл.
    Гораций

    Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.
    Низами

    Сонсох урлаг сайн ярих урлагтай бараг эн тэнцдэг.
    П.Буаст

    Олон дахин бодож ганц удаа шийдвэр гаргах нь зүйтэй.

    Гай зовлонгийн өмнөөс ухарч болохгүй, харин түүний өөдөөс шулуухан явах хэрэгтэй.

    Амьдарч байхдаа үхлийг хүсэх нь үхэх цаг болоход амьдралын тухай шаналдаг шиг хулчгар явдал болой.

    Юуны ч тухай асуудаггүй хүн юу ч сурдаггүй.

    Ихийг мэдэхээс сайныг мэдэх нь чухал.

    Зүрх сэтгэл бол агуу зүйлсийн хөшүүрэг мөн.

    -Тэсвэргүй сул доройтнууд чанга, сахилгатай хүмүүсийн үнэгүй олдгийг их үнээр олж авдаг.
    Франц үг

    Илүү их амжилтанд хүрэх чадвар хүн бүрт бий. Зөвхөн үүнийгээ л илрүүлэх хэрэгтэй.

    Алт мөнгийг гангаар шалгадаг шиг хүмүүнийг магтаалаар сорино.
    Соломон хаан

    -Өөрийгөө бүү магт. Өрөөлд түүнийгээ даатга.
    Мэдлэгээс өөр хүчтэй зэвсэг гэж үгүй.  Бяр чадалтай байх сайхан. Ухаантай байх бүр ч сайхан     "М.Горький"

    Нэр хүнд бол асар их баялаг. Алдаа болгоны ард ухаарал, ялагдал бүхний цаана ялалт хүлээж байдаг. Мөрөөдлөө биелүүлэхийг хүлээх биш биелүүлэхийн тулд хөдлөх хэрэгтэй.

    Ярьж буй зүйлээсээ арав дахин их унших хэрэгтэй. Хойшоо эхэлж болно. Гэхдээ ухарсан алхмаасаа илүү том алхмаар урагшилдаг байх хэрэгтэй.  Хэзээ ч зарж болох тийм зүйлийг худалдан ав.   " Кессон"

    Хүн хүмүүсийн дунд л хүн болдог.   " Иоханнес Бехер"

    Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.  "В. Гете"

    Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг. "Демокрит"

    Админ: Админ | Түлхүүр үг: Aфоризм | Үнэлгээ: 2.3/3
    Нийт Сэтгэгдэл: 0
    Бүртгүүлж сэтгэгдэл бичнэ үү!
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]