• Мэдээлэл

    10:18:16 PM
    Бидний бахархал монгол


    Монгол хүн бидний бахархаж хайрлаж явах ёстой зүйлс маш олон.Тэдгээрийг нэр заан тоочно гэвэл энэ эссе дуусахгүй биз.Тиймээс бидний хамгийн түрүүнд бахархаж хайрлаж явах ёстой 3 зүйлийг цохон авч  эссегээ бичье гэж бодлоо.

    1. Бидний өнгөрсөн үе,одоогийн амьдралыг үндэслэгчдийн түүх намтар

    Бид Монгол цустай хүн гэдгээрээ бахархаж баярлах хэрэгтэй.

    Энэ талаар ярихад Их Монгол улсыг үндэслэгч Чингис хааныг тойрч өнгөрч хэрхэвч болохгүй.

    Сүүлийн үед хүмүүсийн яриаг анзаарахад "Бид бол агуу Чингис хааны удам,бид бол..."гэх нь элбэг болжээ.Мэдээж Чингис хаан болон бидний өвөг дээдэс,бидний түүх агуу.Харин яг одоо өөрсдийн гараар түүх бичилцэж байгаа гэдгээ цаг үргэлж санах хэрэгтэй.Өвөг дээдэс минь бидэнд сайн сайхан амьдрал бэлэглэх гэж цусаа дуслуулж байсныг хэрхэвч мартаж болохгүй.Тэр хүмүүс цусаа дуслуулж болсон юм чинь бид яагаад хойч үеийнхээ төлөө хөлсөө дуслуулж болохгүй гэж...

    Одоо цагт дайн дажингүй тайван амьдарч байгаа бид ирээдүй хойчдоо юу үлдээх вэ?Яг энэ чигээрээ байвал утаатай хот,устаж сүйдсэн байгал,ядуу буурай улсыг л үлдээнэ.Тиймээс хойч үедээ тийм зүйл үлдээхгүйн тулд эх орны ирээдүй болсон залуус бид хөдөлмөрлөх хэрэгтэй.

         2.  Тэдний үлдээсэн газар нутаг

    Газар нутаг бол төрийн үндэс гэж Модунь хэлсэн байдаг.Энэ нь ч үнэн биз.Газар нутаггүй ,ард иргэдгүй төр яаж оршин тогтнох билээ.

    Бид гишгэн буй газраа ямар их үнэ цэнээр олдсоныг тэр бүр анзаардаг бил үү?21-р зууныг хүртэл онгоноороо байсан газар нутаг алт хайгчидын гарт үрэгдэж байгаа нь үнэхээр харамсалтай.Мөн ой мод оо их хэмжээгээр тайрч дахиж ургах нөхцлийг бүрдүүлэхгүй.Үнэхээр ухамсаргүй.Түүнээс болж агаарын бохирдолт улам л нэмэгдсээр...Үүнийг яаж шийдэхийг сайн мэдэхгүй ч ард иргэд бид газар нутгааа хайрлаж хамгаалвал болох байх.Хайрлана гэдэг нь ой мод оо огтлохгүй,эх газраа сэндийчихгүй байхыг хэлэх байх.

         3.  Өв соёл

    Сүүлийн үед өв соёл оо хайрлан хамгаалах тал дээр Монголчууд бид асуудалтай байгаа.

    Үүний тод жишээ нь хоёрхон чавхдасанд хорвоог багтаадаг хорвоод хосгүй морин хуурыг хүн төрөлхтөн Хятад улсаар төлөөлүүлэн ойлгоход хүрээд байна.Хэзэээ морин хуурыг Хятадууд тоглож,хөөмийлдөг байлаа даа.Энэ талыг хариуцсан салбарын сайд нь юу хийдэг юм бүү мэд...

    Хятад улс Монголчууд бидний урлаг соёлын зүйлсийг ямар ч зөвшөөрөлгүй авч хэрэглэж өмчилж байна. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн гайхамшигт бүтээл "Үлэмжийн чанар" хэмээх дууны аяыг Хятад хамтлаг ямар ч зөвшөөрөлгүй авч ашиглан хип хоп дуу хийжээ.Энэ дууг Данзанравжаа хожим нь Хятадууд ийн ашиглана гэж огтхон ч зүүдлээгүй биз ээ.Мэдэж байсан бол хийх ч үгүй байсан биз... Монгол хүн бүр л мэддэг,найр наадам дээр нэг нь дуулахад нөгөө нь дагаж дуулдаг энэ гайхамшигт бүтээлийг иинхүү хип хоп дуунд ашигласан нь Монгол хүн биднийг үл тоож байгаагийн шинж мөнөөс мөн.Бүгд Найрамдах Монгол Ард Улсын маань сор болсон бүтээлүүд,үндэсний урлагт маань Хятад ард түмэн арай л дэндүү халдаж байна.

    Эцэст нь хэлэхэд энэ гурваас гадна Монгол гэсэн нэрэн доор оршин буй юмс бүхнийг хайрлаж хамгаалж явах хэрэгтэй.

    Эссэ бичсэн Microlab_boss


    Админ: Админ | Түлхүүр үг: Бидний бахархал монгол | Үнэлгээ: 4.0/1
    Нийт Сэтгэгдэл: 1
    Нэр: сайханаа
    Бичсэн: | Огноо: 2012-4-р сарын-19, 11:04:13 AM

    үнэхээрийн гайхалтай эссээ байна надад тусалсанд баярлалаа :)javascript://
    0
    1
    Бүртгүүлж сэтгэгдэл бичнэ үү!
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]