Хичээл
5:00:58 PM Дэлхийн агаар мандал ямар жинтэй вэ? | ||
Галилео Галилейг (1564-1642) Тосканы агуу герцогийн ордонд залгамжлан суусан Эванжелист Торричелли (1608-1647) гэх итали хүн нэгэн сонирхолтой туршилтыг 1643 онд хийж байжээ. Тэр хүн нэг талыг нь битүүлсэн метрийн шилэн гуурсыг
мөнгөн усаар дүүргээд бас л шингэн металиар дүүргэсэн саванд гуурсынхаа задгай талыг хийсэн байна. Мөнгөн ус урсахдаа бүгд биш 760 мм төвшин хүрээд зогссон аж. Саван дахь мөнгөн усанд агаар дарж байсан учраас бүрэн урссангүй. Ингэж Торричелли анх удаа дэлхийн агаар мандлын жинг тогтоожээ. Агаарын жин нь таталцлын хуулиар тодорхойлогддогийг одоо бол бид мэднэ.
Тэр нь газарт татагдах тус тусдаа молекулуудаас бүрэлддэг. "Алтан тугал” романы баатар Остап Бендер иргэн бүрийг 214 кг агаар дарж байна” гэж ярьдаг шиг санагдана. Гэхдээ тэрбээр алдаж хэлжээ. Үнэн хэрэгтээ бидний бүх биед 18 тн орчим агаарын даралт ирдэг. Ерөнхийдөө дэлхийн агаарын бүх жин нь 5,14×1018 кгс (эсвэл 5,04×1019 Н). Нэгэн хорон санаат манай гаригийн агаарыг хулгайлах гэж байна хэмээн төсөөлөх аваас тэрбээр шахмал агаарыг зөөхийн тулд одоо дэлхийн хамгийн том гэгдэх 565 тн ачаа тээвэрлэх даацтай Норвегийн Кnоск Nevis гэдэг супер танкер шиг 10 тэрбум хөлөг онгоц хэрэгтэй болно.
Түлхүүр үг:
| ||
|
Нийт Сэтгэгдэл: 0 | |