11:04:44 PM Ертөнцийг аварсан түүх | ||
Энэ түүх надад их таалагдлаа.1983 оны 9 сарын 26-ны єдєр тvvхэнд онцгойлон тэмдэглэгдээгvй.Энэ үе хvйтэн дайны оргил vеvдийн нэг байв.Энэ түүх нь Москва хотын захад байрлах нууц албаны хурандаа Станислав Петров гэдэг хүний тухай юм АНУ Орос руу халдвал дайсандаа барих хариу бvхий л ажиллагааг хянаж байв.Коммунист оросууд, капиталист америкчууд далайн хоёр эрэгт бие биеийнхээ эсрэг юу ч хийхэд бэлэн зогсож байлаа. Харин vнэн хэрэгтээ эл єдєр хvн тєрєлхтєн тvvхэнд байж болох хамгийн аюулт дайнаас аврагдсан юм. 1983 он хvйтэн дайны оргил vеvдийн нэг байв. Коммунист оросууд, капиталист америкчууд далайн хоёр эрэгт бие биеийнхээ эсрэг юу ч хийхэд бэлэн зогсож байлаа. Олон арван жил дайсагналцсан хоёр их гvрний харилцаа Солонгосын 007 дугаарын зорчигч тээврийн онгоцны сvйрлийн дараа улам хурцдаад байв. 1983 оны есдvгээр сарын 1-нд оросууд 269 хvнтэй явсан дээрх онгоцыг устгажээ. Тэдний дунд Америкийн сенатын гишvvн хvртэл байв. Ихэвчлэн америк тагнуулчдын хяналтад байдаг бvсэд нисч явсан онгоц агаарын зурвас ялимгvй нэвтэрмэгцээ эргэн нисчээ. Цэргийн vйл ажиллагаа байж магадгvй гэж сэжиглэсэн оросууд шуудхан пуужин харваж уг онгоцыг 55 км-ийн єндрєєс тэнгист унагасан байна. Дэлхий нийт цочирдож, АНУ уг vйлдлийг аллага, харгислал гэж нэрлэв. Улстєрийн уур амьсгал ширvvсч, Америкийн агаарын хvчин дайнд бэлтгэж эхэллээ. Москва хотын захад байрлах нууц албаны хурандаа Станислав Петров АНУ Орос руу халдвал дайсандаа барих хариу бvхий л ажиллагааг хянаж байв. Тvvний урд бvх цаг vеийн хамгийн аюултай цємийн зэвсгийн удирдлага байлаа. Гэнэтхэн дэлгэцэн дээрх "Эхэл” гэсэн том улаан гэрэл асч эхлэв. Энэ нь Америк Орос руу халдлаа, хариу цохилт єг гэсэн дохио боловч хурандаа хvлээхээр шийджээ. Тусгай албаныхан бvгд цочирдож хурандаагийн шийдвэрийг хvлээв. Эхний дохиоллын дараа дахин дєрвєн ч улаан гэрэл асчээ. Хурандаа С.Петровын тооцоолон бодох машин дээр Орос орныг чиглэн Америкийн цємийн таван ч пуужин ирж яваа гэх ослын гэрэл анивчив. Тvvнд шийдвэр гаргах 2-3-хан минутын л хугацаа байжээ. С.Петров гол
товчлуурыг дарсан бол зєвлєлт засгийн тэргvvн болсон КГБ-ийн тэргvvн
асан Юрий Андропов олон зуун сая хvнийг хэдхэн хормын дотор хєнєєх
цємийн пуужинг харвах тушаалыг vг дуугvй буулгах байлаа. Удаан тээнэгэлзсэний эцэст хурандаа С.Петров сурсан бvхнийхээ эсрэг, єєрийн хєтєлсєн протоколынхоо эсрэг шийдвэр гаргаж гол товчлуурыг дарсангvй. Уг явдлын дараа
хэргийг шалгах хороо мэдээлэл дамжуулагч сансрын хиймэл дагуул бvрэн
чадлаараа ажиллаагvйг тогтоожээ. Ердєє цаг уурын тогтворгvй байдал
цємийн пуужин мэдрэгчийг хэлбэлзvvлсэн аж. Хэргийг шалгах хороо
С.Петровыг ялласангvй, шагнасан ч vгvй. Ертєнцийг санаандгvй шахам аварснаасаа хэдхэн сарын дараа С.Петров цэргийн албаа орхиж мод бэлтгэгч болов. Зарим хvн тvvнийг халагдсан гэдэг ч тэрбээр єєрєє цэргийн амьдралаас залхсан гэж даруухан єгvvлж байв. Гэхдээ нууц албаныхан тvvнийг байцааж, vvргээ умартсан хэмээн яллаж хэсэг хугацаанд хорьсон гэх баримт бий. Дээрх хэргийн дараа сэтгэцийн хямралд хvртэл орсон тэрбээр єдгєє Москва хотын захад орших Фрязино сууринд аж тєрдєг. 1990-ээд оны эхэн
хvртэл улсын нууцад тооцогдож байсан хурандаа С.Петровын тvvхийг тvvнтэй
мєр зэрэгцэн алба хаасан хурандаа генерал Юрий Вотинцев анх нийтэд
дэлгэсэн юм. Тэдгээрийн ердєє гурав нь л орос сэтгvvлчийнх. Тvvнийг 2004 оны тавдугаар сарын 21-нд Сан Франциско хотод тєвтэй Дэлхийн иргэдийн холбооноос дэлхийн хvндэт иргэн цомоор шагнажээ. С.Петров 2006 оны нэгдvгээр сард уг шагналыг 1000 ам.долларын хамт Нью-Йорк хотноо гардаж авсан юм. Хvн тєрєлхтнийг аварсан энэхvv эгэл хvний амьдралаас сэдэвлэсэн "Ертєнцийг аварсан хvн” нэртэй баримтат кино энэ оны намар олны хvртээл болох аж. Хурандаа С.Петровыг барууны сэхээтнvvд баатар гэдэг. Харин євгєн хурандаа "Би зvгээр л зєв газраа, зєв vедээ vvргээ гvйцэтгэсэн” гэдэг юм. | ||
|
Нийт Сэтгэгдэл: 4 | |
|