7:42:42 PM П.Дэлгэржаргал - Тэнгэр | ||
П.Дэлгэржаргал - Тэнгэр
Би хөмөрсөн сав биш. Би цэв цэнхэр ч биш. Би энд тэндгүй байдаг юм. Хүмүүс намайг тэнгэр гэдэг.
Хараа сунган нүдээ билчээ. Миний орон зайд юм бүхэн байдаг юм. Үнэндээ тэнгэр гэдэг дэлгэн барьсан хадаг биш ээ. Тэнгэр гэдэг тэр чигээрээ Та л юм шүү дээ. Гэрэлтэй гэгээтэй үед цэлмэг байна гэлцдэг, гунигтай бодролтой үед минь бөөгнөрөн үүлшдэг гэлцдэг.
Үнэндээ би өдөр ч, шөнө ч, өнөө ч маргааш ч байсан байрандаа байж л байдаг. Байнга таны итгэлтэй анд, амьсгал чинь шүү дээ. Би таны дотор орно, Та миний дотор орно. Та бид хоёр ээлжлэн нэгэн том ертөнц билээ л. Амьсгал амьсгал аван байхдаа та агуу бүхний хэлтэрхий гэдгээ сана. Алдлан алдлан байж та газарт ч жигүүрлэн нисэж чаддаг юм шүү. Тэнгэр тэнгэр гэж би тэртээ хол байдаггүй юм шүү. Тэнд ч энд ч зах хязгааргүй ертөнцийн холбогч гүүр амин судал нь билээ л. Та амьсгалж буй бол таны гүнд би орсных.Та баясаж буй бол таны дотор тэнгэр багтсаных.Та гуниглаж буй бол тэнгэр гэдгээ мэртсаных.
Хүрч боломгүй хана хэрэм мэт Хий бодлоор өөрийгөө бүү тэтгэ Тэнэгэр уудам орон зайн элч Тэнгэрлэг хүн та юутай бахдалтай Та амьсгалж буй бол таны гүнд би орсных.Та баясаж буй бол таны дотор тэнгэр багтсаных.
Түлхүүр үг:
| ||
|
Нийт Сэтгэгдэл: 0 | |