Түүх,зууны нууцууд

5:33:46 PM
Polybius гэх нэгэн тоглоом


1981 онд нийтийн хүртээл болсон энэхүү Arcade төрлийн тоглоом нь гарсан цагаасаа эхлээд л олны хэл амыг таталж эхэлжээ. Мэдээжийн хэрэг PC дээр эсвэл телевизэд залган тоглодог console-ууд дээр гараагүй нь ойлгомжтой. Тэгээд ч тэр үед энэ бүхэн бараг байхгүй байсан юм чинь. Харин түүний оронд баар эсвэл аль нэгэн газрын тасалгаанд зай эзлэн орших дөрвөлжин том хайрцагнаас тоглодог байлаа. Ингээд уг тоглоомыг тоглосон хүмүүсийн толгой эргэж, дотор муухай оргихоос эхлээд л тоглосон тэр оройноо аймшигтай муухайгаар хар даран зүүдлэх болсон гэдэг. Удалгүй бүр аймшигтай мэдээ дуулдах болж уг тоглоомноос болж амиа хорлосон хүмүүсийн тухай нийтлэл сонин хэвлэлүүдээр нэг цацагдах болжээ. Хачирхалтай нь уг тоглоомны гарал үүслийн талаар тодорхой баримт байдаггүй нь сонирхолтой. Энэ чинь уг нь 1980 он шүүдээ.

Түүх
Ингээд бүгдээрээ, түүхийг 30 хуудсаар ухрааж 1981 онд очицгооё. Энэ үед Нэгдсэн Улсын Oregon мужийн Portland хотноо урьд өмнө хаа ч сонсогдож байгаагүй хачирхалтай нэгэн видео тоглоом гарсан тухай яриа тархаад байлаа. Удалгүй энэ тоглоом нь муу нэрээрээ алдаршсан юм. Тоглоомыг тоглосон хүмүүс зарим нь сэтгэл мэдрэлийн өвчинд нэрвэгдэж, зарим нэг нь галзууран солиорч, нөгөө нь амиа хорлоцгоож байжээ. Тоглоомын хайрцгийг байрлуулсан газруудын ойролцоо засгийн газраас илгээсэн хар хувцастай хүмүүс байнга эргэлдэн, ажиглалт хийдэг болсон тухай хожим нь тэднийг харсан гэрч нар дурссан байдаг. Мөн тэд хүний хөл татарсан үед уг машиныг ухаж дотроос нь нэг юм авдаг байсан гэлцдэг. Гэхдээ уг машинд хийсэн зооснууд нь хэвээрээ байдаг байжээ. Уг нь зоос авах гээгүй л юм бол дотроос нь өөр юу авдаг билээ. Нийтэд тархсан ярианаас сонсох ахул уг тоглоомыг санаачлагч нь Ed Rotberg гэгч байсан бөгөөд үйлдвэрлэсэн компани нь "Sinneslöschen" буюу Германиар "Ой ухааныг устгагч" гэсэн нэртэй байсан гэлцдэг. Нөгөө нэг нь энэ бүхэн засгийн газрын явуулга байсан гэх бөгөөд тэд өөрсдийн шинэ зэвсгийг жирийн ард дээр туршсаан гэдэг. Харин өөр нэг хэсгийн ярианаас үзвэл уг вектор зураглалтай, буудалцаан бүхий тоглоомыг тоглож байх үед ямар нэгэн нууц далд илгээмж, тэмдэгт, бичээсүүд тоглоомон дотроос харагддаг гэцгээх аж. Мэргэжлийн хүмүүс энэ бүхнийг дүгнэж үзээд уг тоглоомны нүд эрээлжлэм зураглал болоод хурц тод гэрэл, хурдан тоглолт нь хүний нүдийг ядрааж, улмаар гипнози буюу ховсонд оруулдаг гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ л энэ хариулт нь хангалттай бус юм. Жирийн ховсдолтонд орсон хүмүүс яагаад амиа хорлоцгоох болов?

Админ: D4rKn3ss | Түлхүүр үг: Polybius тоглоом, Polybius, гэх нэгэн тоглоом, Polybius түүх | Үнэлгээ: 4.4/8
Нийт Сэтгэгдэл: 0
Бүртгүүлж сэтгэгдэл бичнэ үү!
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]