u 3.7
0


Уйтгар байсан ч чи хувцсаа тайлах шиг сал
Уйлмаар байсан ч чи унтаад сэрэх шиг март
Уумаар байсан ч чи унаад босох шиг сатаар
Урамгүй болсон ч ухаан заагаад урагшил

Инээмээр байсан ч чи хөмхий зуугаад тэс
Ичмээр байсан ч чи зүрхээ чангалаад тайтгар
Илд сугалах мөчийг гараа атгаад өнгөрөө
Ирээд л буцах хорвоод хүн шиг амьдраад нөгч

2010-12-р сарын-03 | Үзсэн: 916 | Төрөл: Шүлэг,уран зохиол