Шүлэг,уран зохиол
11:02:46 PM Д.Цэцэнбилэг - Ийм л байхсан | ||
Уйтгар байсан ч чи хувцсаа тайлах шиг сал Уйлмаар байсан ч чи унтаад сэрэх шиг март Уумаар байсан ч чи унаад босох шиг сатаар Урамгүй болсон ч ухаан заагаад урагшил Инээмээр байсан ч чи хөмхий зуугаад тэс Ичмээр байсан ч чи зүрхээ чангалаад тайтгар Илд сугалах мөчийг гараа атгаад өнгөрөө Ирээд л буцах хорвоод хүн шиг амьдраад нөгч Бүтэхгүй дурлал ирвэл бүлээцүүлж өлгийдөөд буцаа Бүлэх мэсийн өмнүүр бүтэн юм шиг өнгөр Бүсгүй хүний зовлонгоос хэлтэлж аваад амс Бүрхүүлгүй орчлонгийн мананд бүдэрч хийсэлгүй амьдар Эмнэг цагаан хүслээ ухамсар юундаа нуу Эр хүний алдаанд эзэн битгий суу Эргэлдэх бусармаг бодлоос энэ биеэ тусгаарла Эзэнгүй налайх сэтгэлд эрэг бүү барь Аяс аясаар садрах гачланд бүү авт Ар араасаа цуврах зовлонд бүү нэвч Аргагүй дөхөөд ирсэн нүүр тулах бэрхшээлийг Арга мэхээ хэрэглэн бөхийн ёсоор унага Ганцхан заяах бүхэндээ аяа хайхрамжтай ханд Гал дээшээ өрддөг шиг асаад л унтарвал яана Гундуу алхах нэгний замын нүхийг бөглөж Гуравхан үгийн гайхамшгийг бусдад түгээн амьдар ------------------------------------------------------------
Түлхүүр үг:
| ||
|
Нийт Сэтгэгдэл: 0 | |