2:11:28 AM Эссэ бичих агуу бөгөөд санаанд оромгүй долоон сануулга | ||
1. Таны эссэг Олимпийн
шүүгчид дүгнэхгүйЭссэ бол
гараагаа арван оноотой
эхлээд, алдаа гаргах бүрт
оноогоо хасуулдаг Олимпийн
усан сэлэлт, эсвэл уран
гимнастикийн үзүүлбэр
биш.
2. Танд нэг гоц санаа байх
ёстойЭнэ нь эхний
зөвлөгөөнөөс урган гарна.
Эссэг уншигч хүн асуултын
дагуу гол санааг хэр
гаргасан эсэхийг мэдэхийн
тулд маш хурдан уншдаг.
Иймт та мянга түмэнтээ
таарах /бөх барилдах нь
намайг анхаарлаа
төвлөрүүлэхэд сургасан,
эмээгийн үхлээс болж
сарнай үнэртдэг болсон, би
бусдад тус хүргэхийг
хүсдэг учраас эхлээд
өөртөө туслана/ санааг
давтсан л бол хэдий сайн
цэгцтэй бичигдсэн ч
олигтой үнэлгээ авахгүй л
болов уу.
3. Гол санаа тань
өөриймсөг бөгөөд нүсэр биш
байх ёстой"Том
сэдэв”-ээс аль болох
зайлсхий. Ойрхи Дорнод дахь
энх тайван, экологи,
иргэний эрх ба хүний
ерөнхий зан төрх гэх мэт
илэрхий нүсэр гарчигаас
гадна "ёс
суртахуун”-аар
жонхуудсан том санааны
олон зуун жижиг
хувилбаруудаас
болгоомжлох хэрэгтэй.
Өөрийн гэсэн, агуулга
төгөлдөр, анхны санаагаа
хадгалсан байвал санаа
тань тод томруун болно. Ёс
суртахууны асуудал хөндөн
ярих гэж байгаа бол санаанд
оромгүй, өвөрмөц бөгөөд
өөртөө тохируулсан
байдлаар бичих хэрэгтэй.
4. Үлгэр-1: Сул чөлөөтэй бай,бүү тэвдБагш профессорууд танд олонтаа зөвлөх боловч та ямарч дасгал, сургуулалтгүй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жүжигчин адил балмагдана. Ер нь зурах, жүжиглэх нь хүн бүр хийж чадах зүйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгүйгээр барахгүй ажил. Бичих ч бас үүнтэй мөн адил. Та өөртөө итгэлтэй болсон нөхцөлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авсаны дараа л сая сэтгэл өег болно гэсэн үг.
5. Үлгэр-2: Сул чөлөөтэй бай,бүү тэвдТа өөрөө чухам хэн бэ? Бид өөрсдөө бие хүний хувьд олон төлөөлөл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бүлийн хувьд нэг, найз нөхдийн хувьд нэг, албан ёсны үйл явдалд нэг, мөн ганцаардсан үедээ бас нэг өөр бие хүн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илүүд үзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дүрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хүрэхэд хамгийн дөхөмтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хүн гэдгийг харуулах дүрийг сонгоно гэсэн үг юм.
6. Хайр дурлал бол хамгийн
чухал нь биш ч, нэгэнт танд
байгаа бол түүнийгээ гээж
болохгүйЯмар ч сэдвээр
эвтэйхэн бичиж болох
боловч, хамгийн их
сэтгэгдэл төрүүлэхүйц
сэдвийг сонго. Эргэлзээ бус
хүсэл эрмэлзлэлийнхээ
тухай бич. өсвөр насныхны
зовинол, ичгүүргүй явдлууд
багш хүнд тун залхмаар
байдаг тул үүнээс
зайлсхийх хэрэгтэй.
7. Эссэ бичигчдийн ховор
хэрэглэх хоёр үр нөлөөтэй
хийгээд чамирхуу
хэрэгсэлХарилцан яриа,
ишлэлТааруухан хувилбар:
Миний төгөлдөр хуурын багш,
хатагтай Фон Крабб зөвхөн
төгөлдөр хуур тоглохыг
заагаад зогсохгүй амьдралд
хэрэгтэй олон зөвлөгөөг
хичээлээрээ өгсөн юм.
Түүний англи хэл нэг их
сайнгүй бөгөөд байгаа
байдал нь хуучинсаг боловч
би түүнийг үргэлж санах
болно.Илүү хувилбар:
"Алекс, чамайг төгөлдөр
хуурынхаа ард суун одоо л
эхэлж байна гэж бодож
байхад чинь бусад
хүмүүсийн хувьд концерт
аль эрт эхэлчихсэн байдаг.
Тиймээс зөв сууж сур”
гэж Фон Крабб хэлдэг. Тэр
бүр анхныхаа өдөр л түүний
араас өөр хоорондоо шивнэн
"Хатагтай Фон Крабб
бөмбөг” гэж дуудахгүй
байхыг сануулж билээ. Гэвч
бид яаж тэсэх вэ дээ. Бид
шоолон ярилцдаг ч түүнийг
хүндэтгэж бас эмээдэг
байсан.Сануулга: Эссэний
бичилтэд хадагтай Фон
Крабб гайхалтай байсан
гэдгийг дагнан өгүүлбэл
утга төгс болж үл чадна.
Хоёр дахь бичилт түүний
дутагдал биш, иш татсан
зүйлээр илүү байгаа тул
зохиогч буюу Алексын тухай
ойлголт өгч, түүний талаар
аятайхан сэтгэгдэл төрүүлж
байна.
Кембрижийн Их Сургуулийн эссэн үйлчилгээний албаны заавраас.
Түлхүүр үг:
| ||
|
Нийт Сэтгэгдэл: 0 | |