• Мэдээлэл

    4:14:39 PM
    Сонжоо - Тa хэр мөрөөдөмтгий вэ?


    1. Та унтаж байхдаа ер бусын зүүд зүүдэлдэг үү?
    Тийм - 1
    Үгүй - 0

    2.Ямар нэгэн болзоо, үдэшлэгт явахдаа ямар болох бол гэж төсөөлж бодохыг хичээдэг үү?
    Тийм - 2
    Үгүй - 0

    3. Үргэлж таныг таагүй бараан бодол зовоодог уу?
    Тийм - 0
    Үгүй - 2

    4. Ямар нэгэн өнгөрсөн зүйлийн талаар ярихдаа жаахан хачирлаж нэмж ярьдаг уу?
    Тийм - 2
    Үгүй - 1

    5. Уран зураг, фото зураг, кино зурагыг сонирхогчийн үүднээс авдаг уу?
    Тийм - 2
    Үгүй -1

    6. Ажил дээрээ ямар нэгэн шинэ шийдэл санаа гаргадаг уу?
    Тийм - 2
    Үгүй -1

    7. Шинжлэх ухааны уран сэтгэмж таалагддаг уу?
    Тийм - 1
    Үгүй - 0

    8. Та бүхнийг чадагч, дэлхийн аварга, ялагч, хувь заяаг шийдвэрлэгч болохыг хүсдэг үү?
    Тийм-2
    Үгүй - 0

    9. Та сийрүү таталган бичдэг үү?
    Тийм -1
    Үгүй - 0

    10. Та мода хөөж хувцаслах дуртай юу?
    Тийм -1
    Үгүй - 0

    11. Хурал, цуглаан, лекц уйтгартай байвал ямар нэгэн дүрс зурдаг уу?
    Тийм - 2
    Үгүй -1

    12. Хөгжим сонсож байхад өнгөрсөн дурсамжыг санагдуулсан ая орж ирдэг үү?
    Тийм - 2
    Үгүй - 0

    13. Урт захиа бичих дуртай юу?
    Тийм - 1
    Үгүй - 0

    14. Адал явдалт кино, ном сонирхдог уу?
    Тийм -1
    Үгүй - 0

    15. Ямар нэгэн кино, зохиолын баатраар өөрийгөө төсөөлж бодож байсан уу?
    Тийм - 2
    Үгүй - 0

    20-иос их оноо.
    Та их мөрөөдөмтгий хүн юм байна. Хааяа бодит байдалтайгаа эвлэрч амьдрах хэрэгтэй шүү.

    12-19 оноо.
    Та ирээдүйнхээ талаар сайн сайхан юм бодож мөрөөддөг юм байна. Энэ нь таны ажил, амьдралд тустай юм шүү.

    6-11 оноо.
    Та бодитоор амьдрагч хүн юм байна. Гэхдээ хааяа мөрөөдөж бай.

    5-аас бага оноо.
    Та үнэхээр гутранги үзэлтэн юм байна. Энэ байдлаа хурдан өөрчлөх хэрэгтэй гэдгийг танд зөвлөж хэлэх байна.

    Админ: Админ | Түлхүүр үг: мөрөөдөмтгий, Сонжоо - Тa хэр мөрөөдөмтгий вэ?, Сонжоо | Үнэлгээ: 0.0/0
    Нийт Сэтгэгдэл: 0
    Бүртгүүлж сэтгэгдэл бичнэ үү!
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]